Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн төрлийн СОГТОГЧИД байдгийг судалгаагаар харуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргадаг ааш араншингаараа хүмүүс хоорондоо ялгардаг.

Колумби дахь Миссуригийн Их сургуулийн сэтгэл судлаачид судалгааны тайлангаа Addiction Research & Theory сэтгүүлд нийтэлжээ.

Ингэхдээ Мидвестерн Их сургуулийн 374 оюутныг оролцуулан уран зохиол, кино зэрэг бүтээлүүдээс дүрүүдийн согтолтын хэв маягийг шүүж үзсэн байна.

Судалгааны үр дүнд бүх согтогчдыг дөрвөн төрөлд хувааж болохыг баталжээ.

Үүнд Эрнст Хэмингуэй, Мэри Поппинс, Натти Профессор, Ноён Хайд.

 

Хамгийн том бүлэг буюу 40 хувь нь Эрнст Хэмингуэй маягийн согтогчид. Их зохиолчийн нэрээр нэрлэсний учир нь тэр вискиг их хэмжээгээр уугаад согтдоггүй байсантай холбоотой гэнэ. Тиймээс энэ төрлийн хүмүүс согтох үедээ ааш зангийн өөрчлөлт гаргадаггүй ажээ.

 

1964 оны кинонд гардаг Мэри Поппинс төрлийнхөн согтохоороо тун тааламжтай, сайхан хүмүүс болдог гэнэ. Тэд согтохоороо найрсаг, наалинхай, аз жаргалтай болцгоодог хүмүүс юм.

 

Натти Профессор (Эдди Мурфигийн тоглосон “Nutty Professor” киноны дүр) төрлийнхөн уг нь бүрэг, даруу хүмүүс боловч согтсон үедээ бусдад илүү нээлттэй, нөхөрсөг болдог хүмүүс юм байна.

 

Ноён Хайд (Mr. Hyde- Стивенсоны 1886 онд бичигдсэн сонгодог зохиолын баатар) төрлийнхөн бол дотор нь чөтгөр нуугдаж байдаг хүмүүс гэнэ. Тэд согтохоороо маш аюултай этгээд болж хувирдаг.

 

Эрдэмтэд энэ тайлан дээр үргэлжлүүлэн судалж хувь хүний сэтгэлзүйтэй согтолтын хэлбэр нь холбоотой эсэхийг гаргахыг зорьж байна.

Харин энэ зуур та өөрийгөө согтохдоо хэн болдгийг нэг бодоод үзээрэй.

 

Эх сурвалж: TIME.com

 

Зураг
13 | 18 | 18 цаг