2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
10:00
S32
13°
11:00
S32
17°
12:00
S32
20°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
17:00
S32
22°
18:00
S32
19°
19:00
S31
16°
20:00
S31
13°
21:00
S31
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАМГААЛАГЧААС ХАМТРАГЧ БОЛОХ НЬ

О.Ундармаа
2015 оны 4 сарын 11
ӨНӨӨДӨР

Амттан нэхэж, уйлахаараа айлгаж байсан балчирхан үрс минь нэг л мэдэхэд нас бие гүйцэж, хувь хүн болон төлөвшихөөр тэмцэж эхэлнэ. Харин энэ үед бид тэднийгээ хэрхэн зөв залж чиглүүлэх аргаа олохгүй барьц алдах нь бий.

Цагдагч биш найз нөхөд мэт харилцах нь хамгийн үр дүнтэй гэдгийг бид олонтаа сонссон. Харин хамгаалагчаас хамтрагч болон харилцаагаа өөрчлөхийн тулд бид юуг анхаарах ёстой вэ?

Тусламж хэрэгтэй болсны тэмдэг Доорх зүйлс ажиглагдвал тэдэнд тусламж хэрэгтэй болжээ гэсэн үг.

  • Ярилцахаас зайлсхийх, харилцааны байдал нь өөрчлөгдөх
     
  • Байнга сэтгэл гонсгор байж, найзуудаасаа дөлж, идэвхгүй болох
     
  • Хичээлээ тасалж, олон нийтийн арга хэмжээнээс татгалзах
     
  • Тогтсон дүрэм, журмыг биелүүлэхгүй байх

ЗӨВ ХАРИЛЦАА

Сайн сонсогч, ярилцагч байж зөв харилцааг үүсгэх нь өсвөр насныхантай ойлголцох хамгийн гол түлхүүр. Тэд хувь хүн гэдгээ ухаарч, өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодолтой болох үеэс харилцаанд үл ойлголцол, маргаан үүсэж эхэлдэг.

Сайн сонсогч, ярилцагч байж зөв харилцааг үүсгэх нь өсвөр насныхантай ойлголцох хамгийн гол түлхүүр.

Харин энэ үед харилцааг эерэг хандлагатай байлгахын тулд та аль болох нээлттэй, шударга бөгөөд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Тэд өөрсдийг нь ямар ч үед хайрлаж, хүндэлнэ гэдгийг мэдрэх шаардлагатай байдаг. Бүр та түүний үзэл бодол, итгэл үнэмшлийг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан ч буулт хийж үзэл бодлыг нь хүндэтгэх хэрэгтэй.

Ингэснээр охин, эсвэл хүү тань:

  • Бусадтай шударга, хүндэтгэлтэй харилцах.
     
  • Хэрэгцээ шаардлагаа нээлттэй илэрхийлэх.
     
  • Аюулгүй байгаагаа мэдэрч, маргаанаас зайлсхийх аргад суралцана.

ЭЭЖ ААВУУДАД ЗӨВЛӨХ НЬ

  • Хүүхдүүдийнхээ дуртай зүйлсийн талаар ярилцаарай. Тэр нь спорт, хөгжим, хувцас, телевизийн нэвтрүүлэг, найзуудынх нь тухай гээд юу ч байж болно.
     
  • Боломж гарах бүрт хүүхдүүдтэйгээ хамт хооллоорой. Энэ нь яриа өрнүүлэх хамгийн тохиромжтой үе.
     
  • Тэдний асуултад тойруулалгүй, шударга хариулах хэрэгтэй.
     
  • Алдаа гаргавал түүнийгээ хүлээн зөвшөөр. “Уучлаарай” гэх үгийг ээж ааваасаа сонсох нь тэдэнд хүчтэй нөлөөлдөг гэдгийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй.
     
  • Тэдний сэтгэл хөдлөлийн талаар өөрт нь мэдэгдэх нь зүйтэй. “Чи түүнтэй хамт байхаар сэтгэлээр их унадаг” гэх мэтээр сануулаарай.
     
  • Өөрийн сэтгэл хөдлөлийг аль болох дар. Өсвөр насныхан үг яриа, үйл хөдлөлөөрөө залхаахдаа гаргууд. Гэхдээ тэр бүрт нь өөрийн үзэл бодол, шийдвэрийг тулгах гэсний хэрэггүй.
     
  • Шүүмжилж, эсвэл үглэлгүйгээр өөрийн санааг ойлгуул. Тэд танд таашаагдахгүй шийдвэр гаргавал “Наадах чинь зөв зүйл биш”, “Ямар ч хэрэггүй зүйл” хэмээн шүүмжлэх гэж бүү яар. Түүний оронд санаагаа “Ойлголоо. Миний бодлоор...” гэж эхлүүлбэл тэд таныг сонсоно.
     
  • Харилцаанд анхаарлаа төвлөрүүл. Зурагт үзэнгээ, цэвэрлэгээ хийнгээ ярилцах нь үр дүн багатай. Тэр ч байтугай сэтгэлзүйчид ярилцаж байх үед дуудлага ирвэл шууд тасал хэмээн зөвлөдөг.
     
  • Туслагч нь бай. Би туслах уу гэдэг үгийг байнга хэлж хэвш.

ЯРИА БУРУУ ТИЙШ ЭРГЭВЭЛ...

Дуугаа өндөрсгөх, сүрдүүлэх, буруутгах, эсвэл нэрээр нь дуудах нь байдлыг улам л дордуулна. Зарим үед эзгүй өрөөнд ороод өөртэйгөө ярилцахыг хүсдэгтэй адил өсвөр насныханд эцэг эхээсээ зугтмаар санагдах үе тохиодог.

ЗОДООН

Тэдний мэдэх тэмцлийн цорын ганц хэлбэр нь зодоон. Тиймээс өсвөр насныхан зодоон хийх нь түгээмэл. Ганцхан таны л хүүхэд нударга зөрүүлдэг юм биш. Тиймээс түүнийг зэмлэх биш асуудлаа шийдвэрлэхэд нь тусал.

  • Шалтгааныг ол. Дараагийн удаа дахин гар зөрүүлэхгүй байхад тусална. Энэ нь ердөө л маргаан байсан уу, өс хонзон агуулсан байв уу, эсвэл бүр дээрэлхүүлэхгүй гэсэндээ өөрийгөө хамгаалсан үйлдэл ч байж болох.
     
  • Тиймээс болсон явдлын талаар яриулах шаардлагатай. Ингэхдээ яриаг нь тасалж, шүүмжилж, зэмлэхээс татгалз. Энэ удаа зүгээр л сайн сонсогч болоорой.
     
  • Үр дүнд нь түүнд ямар сэтгэгдэл төрж байгааг олж мэдээрэй. Зодоон хийсний дараа ихэнх өсвөр насныхан айж, бачимддаг.

АСУУДАЛ БҮРЭН ШИЙДЭГДСЭН ҮҮ?

  • Энэ талаар мэдэхийн тулд доорх асуултуудад дэлгэрэнгүй хариулт аваарай. Одоо айж байна уу, өшөө авах талаар бодол бий юү, эсвэл хэн нэгэн чамаас өшөө авах талаар бодож байгаа болов уу гэсэн асуултад хариулт авснаар асуудал дууссан эсэхийг мэдэж болно.
     
  • Асуудлыг шийдвэрлэх гарц олоход нь туслах нь зүйтэй. Энэ асуудлыг шийдэж чадах өөр хэн нэгэн бий юү гэх мэт асуултууд түүнд гарц олоход чиглүүлж өгөх зорилготой. Эцэст нь аюулгүй байдлыг нь хангахын тулд доорх зүйлст анхаарал хандуулах хэрэгтэй.
     
  • Хулгай, дээрмээс сэргийлэх талаар зөвлөх хэрэгтэй. Үнэтэй хувцас өмсөж, зүүсэн үедээ сэрэмжтэй байх талаар зөвлөгөө өгч болно.
     
  • Аюулгүй газруудыг зааж өгөөрэй. Хэрэв аюул тохиолдвол хамгийн ойрын цагдаагийн байгууллага, олон нийтийн газар руу орж, тусламж хүсэх хэрэгтэй гэдгийг хэлж ойлгуулаарай.

 

x