2019/12/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-17°
04:00
S31
-16°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-17°
08:00
S31
-16°
09:00
S32
-16°
10:00
S32
-14°
11:00
S32
-13°
12:00
S32
-11°
13:00
S32
-9°
14:00
S32
-6°
15:00
S32
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг төрийн хамгаалтад авдаг болсон

Ж.Отгон
2015 оны 3 сарын 2
Монголын мэдээ

Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд дуудлага хүлээн авах тусгай дугаар ажиллаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Өмнө нь байсан хяналтгүй хүүхдийг түр саатуулах төвийг өөрчлөөд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр болгосон гэсэн үү?

-Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд цагдаагийн байгууллагын дэргэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгж байгуулна гэсэн заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн.

Энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийг хийж шинэ бүтэц зохион байгуулалтыг бий болгосон. Үүний үр дүнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяанд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулсан. 

Энэхүү хэлтэс нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулах шинэ алба юм. Тус албаны харьяанд Хүүхэд хамгаалах хаяг тогтоох төв гэж байсныг өөрчлөөд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр болгон зохион байгуулсан.
 
-Гэр бүлийн хүчирхийл­лийн хохирогчийг өмнө нь хэн хамгаалдаг байсан юм бэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр нь хүчирхийллийн хохирогч болсон иргэдийг сүүлийн 20 жилийн хугацаанд төрийн бус байгууллагууд өөрсдийн хамгаалалтад байл­гаж, эрх зүйн туслалцаа үзүүлж ирсэн түүхтэй.

Тиймээс хяналтгүй хүүхдийг түр саатуулах төвийг өөрчлөөд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр болгон зохион байгуулсан нь анх удаагаа цагдаагийн байгууллагын хамгаалтад буюу төрийн хамгаалтад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах болсон хэрэг юм. 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяанд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байртай болсноор гэр бүлийн хохирогчдын аюулгүй байдлын асуудалд маш том хөрөнгө оруулалт боллоо гэж ойлгож болно. 

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр нь хэчнээн хүнийг хүлээн авах хамгаалах хүчин чадалтай вэ?

-Энэхүү байр маань одоогоор 30 хүн хүлээн авах хүчин чадалтай байгаа.

Тус байранд мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд, 24 цагийн цагдаагийн хамгаалалт 30 хүнийг зэрэг хүлээн авах орчныг бүрдүүлсэн байгаа.

Мэргэжлийн хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэргээр үйлчилгээ үзүүлэх болно. 

-Хохирогчид тус байранд хамгаалуулах хугацаандаа ямар үйлчилгээ авах вэ?

-Гэр бүлийн хохирогчийг хүлээн аваад анхан шатны хойшлуулшгүй нөхцөл байдлын үнэлгээгээ хийнэ. Үнэлгээний дагуу тухайн хохирогч гэр бүлийн хүчирхийллийн ямар хэлбэрт өртсөн, яаралтай хамгаалах байр, үргэлжлүүлэн хамгаалах шаардлагатай эсэх, нутаг дэвсгэрийнх нь хамтарсан багт асуудлыг шилжүүлэх гээд хойшлуулшгүй анхан шатны үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн мэргэжлийн хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэргээр үйлчилгээ үзүүлэх болно. 

-Түр хамгаалах байранд дуудлага хүлээн авах 107 тусгай дугаар ажиллаж эхэлсэн гэсэн үү?

-Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд дуудлага хүлээн хавах 107 тусгай дугаар ажиллаж эхэлсэн. Энэ дугаараар Гэр бүлийн хүчирхийллийн талаархи бүх төрлийн мэдээлэл дуудлагыг авах юм.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах ажлыг Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд явуулж байна. 

Энэ төв нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж хохирогчдыг гурав хоног байрлуулан тэдэнд сэтгэлзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна. Түр хамгаалах байр Монгол Улсын стандартын дагуу гурав хүртэл хоног хамгаална. Хэрвээ үргэлжлүүлэн хамгаалах шаардлага байвал холбогдох байгуул­лагууд руу хандаж үргэлжилсэн үйлчилгээ үзүүлнэ.

x