Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд хүй нэгдлийн үеийн хүний шинэ төрлийг нээжээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Япон, Тайвань, Австралийн их сургуулиудын хамтарсан судлаачдын баг Дорнод Азийн нутаг дэвсгэр дээр 490 мянгаас 10 мянган жилийн өмнө амьдарч байсан хүй нэгдлийн үеийн хүний шинэ төрөл илрүүлсэн тухай мэдэгджээ. 

Тайваний барууны эргийн Пэнху арлуудын бүс нутгаас олдсон эртний хүний эрүүний хэсгийг судлаад шинэ төрлийг нээсэн тухай дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.

Анхандаа эрдэмтэд энэхүү олдвор нь Азид амьдарч байсан хүй нэгдлийн үеийн бусад хүмүүсийн төрлүүдийн нэгнийх яс байна гэж таамаглаж байжээ.

Харин эрүүний яс, түүнд хадгалагдан үлдсэн шүдийг нь судлахад хүй нэгдлийн хүний өөр нэг шинэ төрөл болохыг эрдэмтэд тогтоосон бөгөөд энэ төрөлд “Пэнху хүн” гэсэн нэр өгчээ.“Пэнху хүн"-ий онцлог ч эрүү томтой байсан гэнэ.

“Тэдний өвөг Азид амьдарч байсан эсвэл арай хожуу Африкаас ирсэн гэж бид таамаглаж байна” хэмээн Токиогийн их сургуулийн судлаач Ёсукэ Кайфж мэдэгджээ. 

Эх сурвалж: Lenta.ru