Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

БОДЛОГЫН ХҮҮГ нэг хувиар нэмэгдүүлж 13%-д ХҮРГЭЛЭЭ

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Монголбанк ХБХ, 2015.01.14, Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:33 2015/01/14

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж БОДЛОГЫН ХҮҮГ НЭГ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ 13 ХУВЬ БОЛГОХ ШИЙДВЭР гаргалаа. 

Мөнгөний бодлогийн зөвлөл уг шийдвэрээ тайлбарлахдаа "Сүүлийн хоёр жилд инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарч, хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2014 оны эцэст жилийн 11.0 хувь болж буурсан хэдий ч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөгөөр суурь инфляци 12.6 хувь буюу өндөр хэвээр байна.

Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал сэргээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт 3 дахь жилдээ дараалан муудсаар байна.

Иймд гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч байна" гэв.

"Энэхүү шийдвэр нь богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эерэгээр нөлөөлнө гэж найдаж буйгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ.

Мөнгөний бодлого гэж юу вэ?

Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршино.

Мөнгөний нийлүүлэлтийн дараах үндсэн арга хэрэгслүүд байдаг.

Шууд арга

  • Банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох
  • Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх

Шууд бус арга

  • Заавал байлгах нөөцийн хувийг тогтоох
  • Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулах
  • Хүүний нэгдсэн бодлого явуулах (Төв банкны зээл, үнэт цаас)

13:56 2015/01/14

Эдийн засаг сайжрах болов уу яах бол гэсэн хүлээлт бүгдэд нь бий. 

Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ үед олон чухал шийдвэрийг УИХ гаргаж чадаагүй ухарсаар байгаа юм. 

Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг богино хугацаанд сэргээхгүй л бол валютын орох урсгалын хомсдол манай улсад байсаар байх нь ойлгомжтой болоод буй. 

Тиймээс улстөрчид болоод эдийн засагч нар өрийн таазыг нэмэгдүүлж эдийн засгийг агшаах бус тэлэх тухай асуудлыг яриад багагүй хугацаа өнгөрөөд байгаа ч УИХ улстөрийн мухардалд хүрч энэ асуудал гацаад байна. 

Иймд өөдрөг бус нөхцөл байдалд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ямар шийдвэр гаргах нь сонирхолтой байгаа юм. 

Монголбанкинд хуралдаж эхэлсэн Мөнгөний бодлогын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаас бодлогын хүүг хэвээр хадгалах эсвэл нэмэх гэсэн хоёр сонголт ирээд байгаа бололтой. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар бодлогын хүүг нэмэх буюу эдийн засгийн тэлэлтийг тодорхой хэмжээгээр танах бодлого гаргах болов уу гэсэн хүлээлт байгаа юм. 

Монголбанк бодлогын хүүгээ өсгөх нь: Зах зээлд инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг. 

Мөнгөний бодлогын зөвлөл 14 гишүүнтэй. Тэдний олонхын саналаар асуудлыг шийднэ. Гэхдээ олонхын саналыг үл харгалзан Монголбанкны Ерөнхийлөгч бодлогын хүүг өөрчлөх эрхтэй юм байна. 

Тэгэхээр Мөнгөний бодлогын зөвлөл Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөх л үүрэгтэй аж. Гэхдээ өнгөрсөн хугацаанд гарсан шийдвэрүүдийг харахад бодлогын хүүг зөвлөлийн олонхын саналаар шийдэж ирсэн байдаг. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар бодлогын хүүг өсгөж бууруулах тал дээр зөвлөлийн гишүүдийн санал тэнцүү хуваагдаад байгаа бололтой. 

Эдийн засгийн голлох үзүүүлэлтүүд:

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2008 онд 7,6 их наяд төгрөг байсан бол 2014 онд 21 их наяд төгрөгт хүрээд байна. Хамгийн сонирхолтой нь долоон жилийн өмнөх буюу 2008 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 838,5 сая доллар байсан бол 2014 онд зургаан жилээр ухарч 845 сая ам.доллар болоод байгаа билээ. 