Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны ипотекийн зээлд тодорхой хугацаанд хязгаар тавихыг зөвлөлөө

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Эдийн засаг хямарсан байгаа энэ үед Засгийн газар богино болон урт хугацаанд авч хэрэгжүүлж болох ажлын талаар ШУА-ийн Нийгмийн Ухааны Бага чуулганаас зөвлөмж гаргажээ.

Уг зөвлөмжид тусгагдсан ОНЦЛОХ 18 саналыг хүргэж байна.

Богино хугацаанд Засгийн газраас авч болох арга хэмжээ

 

  1. Төгрөг долларын харьцааг оновчтой болгож, таваар мөнгөний зогсонги байдлыг яаралтай өөрчлөх зохион байгуулалтын арга хэмжээ авах. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд албан хаагчид иргэдийн цалин, орлогыг бууруулахгүй байх, банкнаас олгож буй зээлийг үндэслэлгүй, бодлогогүй хумихгүй байх, хэрэглээг дэмжиж мөнгөний эргэлтийн хурдыг сааруулахгүй байхад эн тэргүүнд анхаарах шаардлагатай.
     
  2. Орон сууцны ипотекийн зээлд тодорхой хугацаанд хязгаар тавих 
     
  3. Стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор өнөөгийн зээлийн хэмжээг хязгаарласан хуулийн заалтыг өөрчлөх, өндөр үр ашигтай нь ТЭЗҮ-ээрээ тогтоогдсон төслийг санхүүжүүлэх зээлд баталгаа гаргах хууль зүйн орчныг бүрдүүлэх
     
  4. Экспортыг өсгөх боломж бүрийг алдалгүй ашиглаж, импортыг аль болох бууруулах
     
  5. Төсвийн байгууллагуудыг 2015 онд хатуу хэмнэлтийн горимд оруулах
     
  6. Төсвийн мөнгөөр дотоодоос худалдан авах боломжтой бараа бүтээгдхүүний жагсаалтыг тодорхойлон, зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авах чиглэлийг баримтлах шаардлагатай
     
  7. Томоохон аж ахуйн нэгжүүдээс авах татварыг нэмэгдүүлж, харин жижиг, дунд бизнесийн татварыг багасгах замаар татварын орлогыг нэмэгдүүлэх
     
  8. Банкнаас гадагшлах валютын урсгалын хяналтыг чангатгаж,мөнгийг банк руу татах, дотоодын зах зээлээ хамгаалж, үнийн хөөс, зохион байгуулалттай хөөрөгдлөөс сэргийлэх
     
  9. Банкнаас гадуур эргэлдэж байгаа мөнгийг банк руу татах ажлыг яаралтай хийх хэрэгтэй. 2010 оны албан ёсны статистикаар далд эдийн засаг нийт эдийн засагт 13,7 хувийг эзэлж байгаа ба сүүлийн жилүүдэд нилээд эрчимтэй нэмэгдсэн гэсэн судлаачдын нэгдсэн дүгнэлттэй байна.
     
  10. Банкны систем эдийн засгийн шим шүүсийг сорж, мөнгө хүүлэгчийн арга барилаар ажиллаж байгааг өөрчилж, банкны салбарын эрсдлийг бууруулах 
     
  11. Төрийн хүний нөөцийн бодлогод улс төржих байдал хүчтэй болоод байгааг зогсоож, мэргэшсэн хүний нөөцөд тулгуурласан чиг хандлага руу эргэлт буцалтгүй шилжих хэрэгтэй байна.
     
  12. Хүндрэл, хямралаас улс орноороо хамтдаа тэмцэж, чармайж гарна, нийгмийн халамжийг хэт хавтгайруулсан тогтолцооноос салах шаардлагатай гэсэн мэдээлэл, итгэл үнэмшлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, 
     
  13. Оюу толгой, мөн бусад Мега төслүүдийн эдийн засаг дахь нөлөөлөл, төсөвт оруулах орлогын тухай бодитой мэдээллийг нийгэмд шуурхай хүргэж байх 

 

Эдийн Засгийн бодлого, урт хугацааны стратегийн асуудал

 

  1. Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх хуультай болох
     
  2. Эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх чиг баримтлал буюу хэтийн хугацааны 15-20 жилийн хугацааны хөтөлбөр, мөн дунд буюу 5 жилийн төлөвлөгөөг хуульчлан батлаж хэрэгжүүлдэг болох
     
  3. Дэлхийн эдийн засгийн хөгжлөөс сурах чиглэлээр, үндэсний компаниудыг дэлхийн эдийн засагтай холбож өгөх, үүний тулд тэдгээрийн хүч чадлыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх
     
  4. Үндэсний эдийн засгийн суурь салбар уламжлалт мал аж ахуйг шинэ мал аж ахуй болгон, аймаг хотын төвүүд, хот суурин газрууд, сумдыг дагуулж малчин өрхүүд, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл хосолсон зах зээлийн бүтцүүдийг бий болгох 
     
  5. Өнөөдөр төрөөс, бизнесийн үйл ажиллагаа ба төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэт их хутгалдах хандлагатай болсон. Тиймээс улс төрийн нөлөөлөл хүчтэй болж байна. Үүнээс аль болох хурдан татгалзах хэрэгтэй.

 

Эх сурвалж: МУ-ын ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын бага чуулганаас гаргасан зөвлөмж