Ус цаг уур орчны хүрээлэнгээс энэ сарын 25, 26-ны өдөр ихэнх нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байгааг мэдээллээ.
Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:
Мөн энэ сарын дунд арав хоногийн байдлаар ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа.
Тиймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.