Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хангалтгүй байгааг далимдуулан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр сургууль, цэцэрлэг ажиллуулж иргэд, суралцагчдыг хохироосон тохиолдол гарсан билээ. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч та бүхэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах анхааруулгыг өгч байна.

Хэрэв та хүүхдээ төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт суралцуулахаар шийдсэн бол

  1. Тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх,
  2. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг тухайн сургалтын байгууллагаас лавлаж тодруулах хэрэгтэй.  

Шаардлагатай тохиолдолд сургууль, цэцэрлэгийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын 7011-3080 утаснаас авч болно гэдгийг албаныхан хэллээ.

Зураг
13 | 18 | 18 цаг