Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Их, дээд сургуулийн бүртгэл онлайнаар явагдаж байна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Их, дээд сургуулийн ЭЕШ дуусч шалгуулагчдын дүн оноог Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад зургаадугаар сарын 28-ны өдөр байрлуулаад байгаа билээ.

Ерөнхий боловсролын сургуулийг 2013-2014 оны хичээлийн жилд төгсөж, их, дээд сургуулийн элслэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан "Батламж хуудас"-ыг энэ сарын 02-ны өдрөөс эхлэн төгссөн сургуулиар нь дамжуулж олгох юм байна. 

Бусад шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан "Батламж хуудас"-ыг Боловсролын үнэлгээний төвийн байранд энэ сарын 02-05 ны өдрүүдэд ажлын цагаар олгоно. Эдгээр шалгуулагчид батламж хуудсаа иргэний үнэмлэхтэйгээ ирж  авна гэдгийг албаныхан хэллээ.

Нийслэл хотод их дээд сургуульд элсэгчдийн бүртгэл эхэлж байна. Ингэхдээ элсэгчид онлайнаар бүртгүүлнэ. ШУТИС-ийн бүртгэл өчигдөр эхэлсэн бол МУИС-ийн бүртгэл өнөөдөр эхэллээ. 

Элсэгчид дараах хаягаар орж бүртгүүлнэ.

1.    МУИС - burtgel.num.edu.mn 

2.    АШУҮИС- burtgel.mnums.edu.mn 

3.    ШУТИС- www.elselt.edu.mn 

4.    МУБИС- burtgel.surgalt.mn 

5.    ХААИС- http://www.msua.edu.mn 

6.    СУИС- www.suis.edu.mn/elselt/ 

7.    БХИС - www.elselt.dum.gov.mn 

8.    ХСИС - www.cd.gov.mn 

9.    Тээврийн дээд сургууль - www.elselt.insttrans.mn 

10.  Монгол-Германы технологийн их сургууль- www.gmit.mn 

11.  Хүмүүнлэгийн ухаааны их сургууль - www.elselt-his.mn 

12.  Сан дээд сургууль-  www.san.edu.mn 

13.  Мандах Бүртгэл дээд сургууль - www.mandakhburtgel.edu.mn               

Элсэлтийн бүртгэл, хуваарь сонголтоо онлайнаар хийх эдгээр их, дээд сургуулиудад хэрхэн бүртгүүлж, хуваарь сонгох тухай дэлгэрэнгүй мэдээлэл тухайн сургуулийн дээрх вэб хуудсанд байрласан.   

Бусад хувийн их, дээд сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа гардаж авсны дараа  тухайн сургууль дээрээ биеэр очиж бүртгүүлнэ. 

Орон нутгийн элсэгчид:                 

Элсэгчид МИДСК-ийн  www.ees.edu.mn вэб хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо он-лайнаар хийнэ. Тухайн орон нутагт ажиллаж буй  МИДСК-ын элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж,  хуваарь сонголтыг баталгаажуулна. 

Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил 2014 оы 7 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд явагдана.