Ой, хээрийн түймэр гарсан үед гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулж, үүссэн хор уршгийг түргэн шуурхай арилгах зорилгоор “Ой хээрийн түймрийн үед харилцан ажиллагааг зохион байгуулах” сэдэвт нэгдсэн сургуулийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн аманд зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь гал түймрийн үед мэргэжлийн байгуулагынхан уяалдаа холбоотой ажиллаж, гамшгыг түргэн цаг алдахгүй дарах аж.
Нэгдсэн сургуульд,
Нэгдсэн сургуулийн үеэр Өвөр гүнтийн амны морин эргүүл ойн түймэр гарсныг илрүүлж байгаль хамгаалагчид мэдэгдэн, түймэр унтраах мэргэжлийн байгууллагыг иртэл нутгийн иргэдийг татан оролцуулж, түймрийн дэгдэлтийг хязгаарлах, цурманд оруулах, түймрийн тархалт дэлгэрсэн үед Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн техник, багаж хэрэгсэлтэй ирж утраах, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Улаан Загалмайн хороо, 19 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн сайн дурын нөхөрлөл түймрийн утаанд хордож, ухаан алдсан, түлэгдэж гэмтсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар үзүүлэх сургуулилт явуулсан байна.
Энэхүү сургалт нь сургалтад хамрагдсан мэргэжлийн байгууллагынханд ихээхэн үр өгөөжөө өглөө хэмээн оролцогчид хэлсэн байна. .
Мөн дасгал сургуулилтаар байгаль хамгаалагч нарын мөрдөх эрх зүйн акт, баримт бичгүүдийг танилцуулж, байнгын хяналт бүртгэл тооцоотой байх талаар үүрэг, зөвлөмжийг өгч, дүүргийн ногоон бүсийн морин эргүүл нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.