Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Европ инженерийн барьсан Монгол театр

Ч.Гантулга
2014 оны 4 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотын төв буюу одоогийн Төрийн ордны зүүн талд 1927 онд Улсын төв театр байгуулагджээ.

Хожим нь тус театр “Бөмбөгөр ногоон” нэрээр алдаршсан түүхтэй. Тухайн үед нүдний гэм байсан европ маягийн байшинг монгол, хятад мужаанууд хамтран барьжээ. Энэхүү театр нь Монголын хамгийн анхны том барилгын нэг юм.

Унгарын инженер Иожеф Галета барилгын зураг төслийг нь гаргаж, удирдсан гэдэг. Тэрээр театрын зураг төслийг монгол гэрийг дууриалган бөмбөгөр оройтой, баганагүй байхаар хийж, дээврийг эсгийгээр доторлосон ажээ.

Театрыг гаднаас нь харахад гэр хэлбэртэй, урд талдаа дөрвөн цонхтой харагддаг байж.  Түүгээр нь чөлөөтэй нар тусч гэрэлтүүлдэг байсан гэнэ. Дотор нь ажлын болон жүжигчдийн хувцасны өрөөнөөс гадна, биллъярд, номын сан, тохилог хоолны газар байжээ.

Европ инженерийн барьсан Монгол театр

Анхны театр маань 500 гаруй үзэгчийн суудалтай байсан гэнэ. Мөн жүжиг тоглох үед тайзан дээр барьсан гэр, майхны орчинд жүжигчид чөлөөтэй явж тоглоход зориулсан бага тайзыг барьжээ. Тайзны засалт нь үзэгчидтэйгээ ойрхон, хоёр талаас нь гэрэл тавих зохион байгуулалттай байсан байна.

Зураг