2020/07/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
02:00
S31
12°
03:00
S31
12°
04:00
S31
11°
05:00
S29
12°
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/03/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Крымийн дараа Путин юу хийх вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Крымийн хойгийг эзлэн нэгтгэсэн нь Кремль цаашдаа гадаадад байгаа Орос иргэд, Оросын ашиг сонирхлыг энэ маягаар хамгаалах нь гэсэн хардлага болгоомжлолыг дэлхий дахинд төрүүлээд байна.

Хуучин Зөвлөлтийн нөлөөллийн бүс нутгуудыг энэ мэтчилэн эргүүлж нэгтгэх вий гэсэн айдас ч хөршүүдэд нь төрөөд буй нь тодорхой.

Тэгвэл Wikistrat геополитикийн шинжилгээ хийдэг сайтаас Путины хийж болох дараагийн таван алхмыг тодорхойлжээ.

Эндэхийн шинжээчид өмнө нь нэгдүгээр сард Украйны ерөнхийлөгч Виктор Януковичийг огцорно, Крым Орост нэгдэх хүсэлт гаргана гэсэн таамаг дэвшүүлж байсан нь биелсэн юм.

Энэ таван таамаглалыг гаргахад 66 шинжээч таван өдөр хэлэлцэж байж гаргасан гэнэ.

Таамаглал 1

2015 онд Украйны асуудлаар үүсгэсэн хориг арга хэмжээнд Орос улс кибер довтолгоогоор хариу барина

Барууныхны Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний хариуд Оросууд өөрийн “эх оронч” хакеруудын хүчийг ашиглан кибер довтолгоо хийж банк, санхүү, суртал нэвтрүүлэг сэтгүүл зүйн салбаруудад томоохон хохирол учруулна.

Зэвсэгт довтолгоо хийхэд НАТО-той тулгарах нь зардал өндөр, эрсдэлтэй тул ийм арга хэмжээ авах байх гэжээ.

Таамаглал 2

2016 онд Беларусьт Лукашенкогийн эсрэг тэмцлийг ашиглан Оросууд нөлөөгөө тогтооно

2015 оны 11 сард Беларусийн ерөнхийлөгч Лукашенкогийн бүрэн эрхийг сунгах ээлжит сонгууль болно. Түүнийг эсэргүүцсэн тэмцэл Минскт гарах нь тодорхой. Украйны асуудал дээр гаргасан алдаагаа давтахгүйн тулд Оросууд Минскийн бослогыг дарахад эхнээс нь оролцсоноор Беларусьт нөлөөллөө тогтоож Крымийн нэгэн адил өөртөө нэгтгэх, үгүй бол дор хаяж өөрийн дагуул улс болгоно.

Таамаглал 3

2017 онд хөлсний цэргүүдээ ашиглан Сомалид нөлөөгөө өсгөх ажиллагаа явуулна

Одоогоор Сомалид Орос иргэд барьцаалагдсан байгаа. ОХУ тэдэнд барьцааны мөнгө төлөхийн оронд хувийн цэргийн компаниудаасаа нэгийг нь Сомалид илгээж тусгай аврах ажиллагаа явуулна. Энэ ажиллагааны зорилго нь

  • Оросын цэргийн компаниудынхаа чадлыг олон улсын хөлсний цэргийн зах зээлд таниулах
  • Бусдыг Орос иргэдийг барьцаалахаас айдаг болгох
  • Үндсэрхэг үзэлтнүүдийн орон гэрт нь ажиллагаа явуулж хүчээ харуулах
  • Африкчуудад өөрийнхөө холбоотон байх боломжыг үзүүлэх

Энэ бүгдийн дүнд олон энгийн хүмүүсийн амиар барьцаалагдагсдыг чөлөөлж дээрх зорилгодоо хүрэх болно.

Таамаглал 4

2018 онд Дорнод Казахстанд ОХУ цэргээ илгээнэ

Казахстаны өндөр настай ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нас барахад Казахстанд залгамжлагчдын тэмцэл өрнөж байдал тогтворгүйтнэ. Энэ үед Казахстанд байнга цэргийн дарамт үзүүлдэг байсан Хятадууд толгойгоо өндийлгөж эхэлнэ. Харин үүний хариуд Оросууд Казахстаны зүүн хилд ойрхон Оскемен хот руу цэргээ оруулна. Шалтгаан нь тэнд оршин суух Орос иргэдийг хамгаалах боловч цаанаа Хятадад сануулга өгөх юм.

Энэ сануулга Оросууд улс төрийн тодорхойгүй нөхцлийн үед Казахстаны бүрэн бүтэн байдлыг хамгаалах болно гэсэн утгаар Бээжинд хүрнэ.  

Хятадууд энэ сануулгыг хүлээж аваад юу ч хийж чадахгүй. АНУ, Европ дуугүй байх ба Кыргызстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан дотроо дургүй ч чимээгүй суух болно.

Таамаглал 5

2020 онд Туркменистанаас Азербайжан хүртэл татаж байгаа хийн хоолойн ажлыг ОХУ зогсооно

2020 онд Транс Адриатикын Хоолой төсөл дуусч Европ Азербайжанаар дайруулан Туркменистан, Казахстаны байгалийн хийг ашиглах боломж бий болно. Гэвч Оросууд өөрийн Европт нийлүүлдэг хийн бизнесийг хамгаалахын тулд энэ төслийг хүчтэй эсэргүүцнэ. Каспийн тэнгист Оросууд цэргийн усан онгоцоо оруулж хоолой барих ажлыг зогсооно. Энэ тохиолдолд АНУ болон Европ Оросын үйлдлийг эсэргүүцэх боловч газар нутгийн хол, ложистикын асуудлаас болоод бодитой эсэргүүцэл үзүүлж чадахгүй.

Төсөл бүхэлдээ зогсоно.

x