Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Альберт Эйнштейний хувийн 25 нээлт

Н.Мөнхжин
2014 оны 3 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

Хүн төрөлхтний сод ухаантан Альберт Эйнштейний 135 насны ой хэдхэн хоногийн өмнө (гуравдугаар сарын 14) тохиосон билээ.

Суут физикчийн хамгийн уран цэцэн, хурц ишлэл, хэлсэн үгнээс хүргэж байна. Эдгээр үг өнөөдөр улам бүр үнэ цэнэтэй, үнэн болсоор байгаа билээ.

  • Хүн хэдий ухаантай байх тусам тэр чинээгээр өөрийнхээ тэнэгийг амархан хүлээн зөвшөөрдөг.
  • Шинжлэх ухааны нээлтийн үйл явц гэдэг нь үнэн хэрэгтээ гайхамшгаас байнга зугтахыг хэлнэ.
  • Дэлхийн гурав­дугаар дайнд ямар зэвсэг хэрэглэхийг би мэдэхгүй байна. Харин дөрөвдүгээр дайнд чулуу, модоор байлдах болно.
  • Намайг сурч мэдэхэд саад болж буй ганц зүйл бол миний олж авсан боловсрол.
  • Загас бүхий л амьдралынхаа туршид сэлдэг усны талаар юу мэдэх бол?
  • Үндсэрхэг үзэл бол хүүхэд насны өвчин. Энэ бол хүн төрөлхтний өвчин.
  • “Би галзуу юу, эсвэл бусад бүх хүн галзуу юу” гэдэг асуулт намайг мухардалд оруулдаг.
  • Орчин үеийн ертөнц дээрх хүний эрх чөлөө нь үгийн сүлжээ тааж буй хүний эрх чөлөөтэй адилхан. Тэр тэнд ямар ч хамаагүй үг бичиж болно, гэхдээ үнэндээ тэр хүн үгийн сүлжээг бөглөхийн тулд зөвхөн нэг үг бичих ёстой болдог.
  • Эрүүл саруул ухаан гэдэг нь 18 наснаас өмнө бий болсон болгоомжлол, буруу санааны нийлбэр юм.
  • Шашингүй шинж­лэх ухаан бол доголон, харин шинжлэх ухаан­гүй шашин бол харалган.
  • Бодол төсөөлөл нь мэдлэгээс чухал. Мэдлэг бол хязгаарлагдмал. Харин төсөөлөл бүх дэлхийг хамарч, хөгжил дэвшлийг дэмжиж, өөрчлөлтийг төрүүлдэг.
  • Гэрлэлт бол тохиолдлын үзэгдлийг ямар нэгэн урт удаан зүйл болгон хувиргах гэсэн амжилтгүй оролдлого.
  • Хөлийн эрхий хуруу эрт, орой хэзээ нэгэн цагт оймс цоолдгийг би залуудаа олж мэдсэн. Тиймээс оймс өмсөхөө больсон.
  • Оюун ухааныг бурханчлан шүтэх хэрэггүй. Түүнд хүчирхэг булчин байдаг ч нүүр царай байдаггүй.
  • Мунхагуудад эмх журам хэрэгтэй. Сод ухаан эмх замбараагүй байдлыг захирч ноёлдог.
  • Бүх зүйл их энгийн. “Үүнийг хийх боломжгүй” гэж хүмүүс хэлдэг. Гэвч үүнтэй санал нийлдэггүй нэг зоримог нөхөр байж л байдаг.
  • Бид их зүйл мэдэх тусмаа улам бага ойлгодог.
  • Амжилтад хүрэх гэж битгий тэмүүл, харин амьдрал чинь утга учиртай болох тэр зүйл рүү тэмүүл.
  • Хүн бүр энэ дэлхийгээс авсныхаа хэмжээгээр буцааж өгөх ёстой.
  • Хүмүүсийг сургах цорын ганц ухаалаг арга бол тэдэнд өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлэх.
  • Дэмий, хэрэггүй оролдлого хийж байдаг хүмүүс л боломжгүй зүйлд хүрч чаддаг.
  • Зөвхөн гариг ертөнц болон хүн төрөлхтний тэнэглэлд л хязгаар үгүй. Хэдийгээр эхнийхэд нь жаахан эргэлздэг ч.
Зураг