Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч зөвлөж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар амьдралын туршлагаасаа хуваалцаж байна.

 

Жорж Вашингтон, 1789-1797: Хэрвээ чи өөрийгөө хүндэлдэг бол сайн хүмүүстэй нөхөрлө, муу хүмүүстэй нийлснээс ганцаараа явсан нь дээр

 

Жон Адамс, 1797-1801: Суралцсан болгоны чинь үр дүн чамайг сайн хүн, хэрэгтэй иргэн болгохын төлөө гэдгийг үргэлж санаж яв

 

Томас Жефферсон, 1801-1809:Ууртай үедээ үг хэлэхээсээ өмнө арав хүртэл тоол, бүр их ууртай байгаа бол 100 хүртэл тоол

 

Жон Квинси Адамс, 1825-1829:Хэрвээ чиний үйлдэл бусдыг илүүг мөрөөдөх, илүүг сурах, илүүг хийхэд хүргэж байгаа бол чи удирдагч мөн

 

Эндрю Жэксон, 1829-1837: Бодоход цаг гарга, харин хийх цаг болоход бодохоо болиод шууд ажилдаа ор

 

Миллард Филлмор, 1850-1853: Нэр хүндтэй ялагдал нь арчаагүй ялалтаас дээр

 

Абраам Линкольн, 1861-1865: Амжилтанд хүрэх санаархлаа үргэлж толгойдоо хадгалж яв. Энэ нь өөр ямар ч зүйлээс илүү чухал

 

Гровер Кливланд, 1885-1889, 1893-1897: Чи юу ч хийсэн бай, үнэнийг нууж л болохгүй

 

Тэдди Рузвельт, 1901-1909: “Бид агуу их байхыг эрмэлзэх хэрэгтэй. Бас агуу их байх нь хүнд хөдөлмөр, золиос, их зүрх зоригийн үр дүн гэдгийг ухамсарлах хэрэгтэй

 

Виллиам Тафт, 1909-1913: Бусдад ойлгуулахын тулд бичих хэрэггүй, харин бусдад буруу ойлгуулахгүйн тулд бичих хэрэгтэй

 

Кэлвин Куулиж, 1923-1929: Цөхрөлтгүй чанарыг орлох зүйл энэ дэлхий дээр байхгүй. Авъяас билэг биш: авъяастай ч амжилт олоогүй хүмүүс бишгүй дээ л байна. Гоц ухаан биш: ашиггүй гоц ухаантан хоосон үгнээс цаашгүй. Гагцхүү цөхрөлтгүй чанар л бүхнийг дийлнэ”

 

Харри Трюмэн, 1945-1953: Хүүхдэд өгөх хамгийн сайн зөвлөгөө бол эхлээд юу хүсэж мөрөөддөгийг нь олж мэдээд дараа нь түүнд нь хэрхэн хүрэх талаар зөвлөх

 

Дуайт Эйзенхауэр, 1953-1961: “Мэргэн хүн, зоригтой хүн аль нь ч байсан бүгд түүхийн зам дээр тэгнэж хэвтээд ирээдүй хэмээх галт тэрэг дээгүүр нь дайрч гарахыг хүлээж байгаагаа санах хэрэгтэй”

 

Линдон Жонсон, 1963-1969: “Хэрвээ бид амжилтанд хүрсэн бол энэ нь бидэнд юу байгаагаас биш харин бид хэн бэ гэдгээс, бид юу эзэмшдгээс биш, бид юунд итгэдэгээс л болсон байх нь гарцаагүй”

 

Ричард Никсон, 1969-1974: Америк мөрөөдөл зүүрмэглэж байгаа нэгэнд ирдэггүй юм

 

Жимми Картер, 1977-1981:Материаллаг зүйлс нь зорилгогүй, итгэлгүй амьдралын хоосон зайг дүүргэж чадахгүй

 

Рональд Рейган, 1981-1989: Ирээдүй нь хулчгар нэгэнд бус харин эр зоригтонд л хамааралтай

 

Билл Клинтон, 1993-2001: Амьдралынхаа туршид чи зөндөө алдаа гаргана. Харин тэдгээрээсээ суралцаж чадвал хүн болсны хэрэг бүтнэ. Алдаа чамд хэрхэн нөлөөлсөн нь гол биш харин чи хэрхэн давсан нь чухал. Хамгийн гол нь  хэзээ ч бууж өгөхгүй байх”

 

Жорж Буш, 2001-2009: “Амьдрал өөрийн эргүүлэгтэй, өөрийн шаардлагатай, түүхээ өөрөө бичдэг. Харин бид амьдралыг туулах замдаа өөрсдийгөө зохиолч нь биш юм гэдгээ ойлгодог”

 

Барак Обама, 2009-одоог хүртэл: “Нэг дуу хоолой нэг өрөөг өөрчилж чадна. Хэрвээ өрөөг өөрчилж чадвал хотыг өөрчилж чадна гэсэн үг. Хэрвээ хотыг өөрчилж чадвал бүс нутгийг өөрчилж чадна гэсэн үг. Хэрвээ бүс нутгийг өөрчилж чадвал нэг үндэстнийг өөрчилж чадна. Үндэстнийг өөрчилж чадвал дэлхийг өөрчилж чадна. Таны дуу хоолой дэлхийг өөрчлөх чадалтай