Н.Наранбаатар: Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт 49 гаруй хувьтай байна
2026 оны улирлын томуугийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 3-нд эхлүүлсэн. Дархлаажуулалтын явц 49 гаруй хувьд хүрчээ.
Энэ тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар "Энэ онд нийслэлд эрсдэлт бүлгийн 293,610 иргэнийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт 49.8 хувьтай байна. Аравдугаар сарын 1-н гэхэд томуугийн дархлаажуулалтыг 95-аас дээш хувьд хүргэнэ.
0-6 насныхан томуугийн өвчлөлд өртөх нь 50-аас дээш хувьтай байдаг. Томуугийн оргил үеэс урьтаж өрхийн эмнэлэгтээ хандан томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамрагдахыг уриалж байна.
Эцэг, эхчүүд ч вакцинд хамрагдах боломжтой. Тэд идэвхтэй байна.
Энэ удаагийн улирлын томуугийн вакцин БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцин юм" хэмээн ярилаа.
Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
