Хот доторх чиглэлийн нийтийн тээврийн автобусанд суудал урьдчилан захиалах боломжгүйг мэдээлэв

Д.Янжиндулам, ikon.mn
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой тухай мэдээллийг Улаанбаатар смарт компаниас албаны ёсны цахим хуудсандаа байршуулаад буй.

Энэ нь хот орчмын нийтийн тээврийн автобусны үйлчилгээ болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс тодотголоо.

Тус хэлтсээс "UBCARD aппликэйшнээр зөвхөн Багануур, Багахангай, "Чингис хаан" ОУНБ чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалах боломжтой юм байна. Үүнийг хот орчмын гэж тодотгожээ. Нийтийн тээвэр бүхэлдээ биш, хот дотор үйлчилгээнд явж байгаа нийтийн тээврийн автобусанд суудал захиалахгүй" гэв.

зураг