Цагаан будааны импорт 34.6 хувь буурч, элсэн чихрийнх 17.8 хувь өслөө

Г.Мөрөн, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс 2026 оны эхний найман сарын байдлаар нийт 8.4 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон.

Импортын барааны бүтцэд нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, нийт импортын 22.1 хувийг эзэлжээ. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 1.9 тэрбум ам.доллар, суудлын автомашин 711.9 сая ам.доллар, ачааны автомашин 309.1 сая ам.доллар тус тус байна.

зураг
 

Тайлант хугацаанд автобензин болон дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурлаа. Харин хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс өсжээ.

Тухайлбал:

  • Улаанбуудай – 133.0 мянган тонн буюу 13.8 дахин өссөн;
  • Хүнсний ногоо – 104.6 мянган тонн буюу 10.1 хувиар өссөн;
  • Элсэн чихэр – 46.9 мянган тонн буюу 17.8 хувиар өссөн;
  • Жимс, самар – 57.4 мянган тонн буюу 38.2 хувиар өссөн;
  • Тахиа, гахайн мах, өөх – 35.9 мянган тонн буюу 29.4 хувиар өссөн гэж Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.
зураг
 
зураг