Энэ сарын 9-13-ныг хүртэлх хугацаанд хадлан хадах, тариа, ногоо хураахад тохиромжтой цаг агаартай байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны есдүгээр сарын 09-13-ныг хүртэлх хугацаанд хадлан хадах, тариа, ногоо хураахад тохиромжтой цаг агаартай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал есдүгээр сарын 09-ний өдөр Дундговь, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 10-ны өдөр Ховдын өмнөд сумдын нутгаар,  11-ны өдөр Сэлэнгэ, Хэнтий аймгийн хойд сумдын нутгаар, 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно.

11-нээс нутгийн баруун хэсгээс эхлэн дулаарах юм байна.