Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг 7,521 зөрчил гарчээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг 7,521 зөрчил бүртгэгдсэнийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. 

Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журам”-ын эсрэг нийт 17 төрлийн зөрчлийг хуульчилсан байдаг.

Нийт зөрчлийн 41 хувийг Амьтны тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байна.

Тодруулбал Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчилд (2021-2026 оны таван сарын байдлаар)

  • Амьтны тухай хууль зөрчих 3,080
  • Ойн тухай хууль зөрчих 1,697
  • Газрын хэвлийн тухай хууль зөрчих 966
  • Ашигт малтмалын тухай хууль зөрчих 988
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих 633
  • Байгалийн ургамлын тухай хууль зөрчих 157