2026-2027 оны хичээлийн жилийн зорилго, зорилтод бага ангид шатрын сургалт хэрэгжүүлэх тухай багтжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026-2027 оны хичээлийн жил өнөөдөр эхэлж байна.
"Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд энэ хичээлийн жилд суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй хичээл, сургалтын үйл ажиллагаагаар суралцагчдын тэгш, идэвхтэй оролцоо, суралцахуйн ахиц, сайн сайхан байдлыг дэмжиж, мэдлэг, чадвар, хандлагад бодит ахиц гаргах зорилгыг Боловсролын Яам дэвшүүлсэн байна.
Зорилгоо биелүүлэхийн тулд хэрэгжүүлэх зорилтод
- Сурагчдын уншиж ойлгох, мэдээлэл ашиглах, шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх чадварыг бүх хичээл, сургалтын үйл ажиллагаанд хөгжүүлж, бие даан суралцах арга барилыг төлөвшүүлэх
- Бага ангид шатрын сургалтыг хэрэгжүүлж, суралцагчийн анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх болон оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх
- Суралцагчийн авьяас, сонирхол, хэрэгцээ, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд нийцсэн төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлж, сургалтын сонголт, чанарыг сайжруулах зэргийг тусгажээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
