ОХУ-ын авто бензиний хоригт Монгол Улс хамаарахгүй гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ-ын Шадар сайд Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын тухайд ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны 9 дүгээр сард байгуулсан.

Иймд ОХУ-ын авто бензиний хоригт Монгол Улс хамаарахгүй хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.