Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станцыг барих сонгон шалгаруулалтад оролцсон таван ААН-ээс гурав нь үлджээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд байгуулагдах Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад таван аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж саналаа ирүүлсэн.
Урьдчилсан шалгаруулалтад дараах таван оролцогч шаардлага хангаж, үүнээс гурав нь хураангуй жагсаалтад багтжээ. Үүнд:
- “Ньюком" ХХК
- "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК
- "Шийриз стоун" ХХК.
Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг хоёрдугаар сарын 28-ны өдөр олгожээ.
Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад саналаа ирүүлсэн таван ААН:
- “Нью Ком" ХХК
- “Эич Эй Си Смарт Тех" ГХОХХК
- "Энвижи Энэржи" ХХК
- "Шийриз стоун" ХХК,
- "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК.
"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг 83.66 сая ам.доллар байхаар урьдчилан тооцоолжээ. Хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн түншлэгч бүрэн хариуцах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
