Уншиж байна ...

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийг ₮29.7 тэрбумаар барина

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хүннү хот төслийн бүтээн байгуулалтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй эхний ээлжийн 3,000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж,  барилгын ажил 10 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Цэвэрлэх байгууламжийн зураг төслийг “Наран рашаан” ХХК боловсруулжээ.

Барилга угсралтын хүрээнд гүйцэтгэж байгаа ажлууд:

  • 35/10 кВ-ын “Бага-Хөндий” дэд станцаас тэжээгдэх 35 кВ-ын хоёр хэлхээт, 3.8 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын 31 тулгуурын суурийн газар шорооны ажил
  • 1,500 метр цэвэрлэсэн усны шугамын угсралтын газар шороо болон булах ажил
  • Гадна бохир усны Ф500 мм-ийн хуванцар хоолой угсрах ажил
  • 2,000 мм голчтой угсармал төмөр бетон уналттай гурван ширхэг худаг угсрах ажил
  • 1,500 мм голчтой угсармал төмөр бетон таван ширхэг худаг угсрах ажлыг гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн 2026 оны төсвийн жагсаалтаас харвал Хүннү хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг 29 тэрбум, 700 сая төгрөг байна. Үүнээс энэ онд 10 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Хүннү дагуул хотыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд байгуулж байгаа билээ.