Уншиж байна ...

2026 оны нэгдүгээр сард гадаад худалдааны тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарав

Б.Бадамгарав, IKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн ашиг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрснийг Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ) мэдээлэв.

Тодруулбал 2026 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.59 тэрбум ам.доллар хүрч өнгөрсөн оны мөн үеэс 30.1%-иар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 906.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. 

зураг
 

Өнгөрсөн сард манай улсын чулуун нүүрсний экспорт 9.7 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 86.4% өсжээ. Чулуун нүүрсний экспортын орлого 625.2 сая ам.доллар бөгөөд экспортын нийт орлогын 35.7 хувийг бүрдүүлэв.

Харин дурдсан хугацаанд 220 мянган тонн зэсийн баяжмал экспортолж 725.9 сая ам.долларын орлого олжээ. Чулуун нүүрс болон зэсийн баяжмалын экспорт нь манай улсын 2026 оны нэгдүгээр сарын экспортын нийт орлогын 77.2 хувийг бүрдүүлж байна.

зураг