Уншиж байна ...

"Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хурлыг хойшлуулж, гуравдугаар сарын 2-ны 09:00 цагт товлов

Г.Мөрөн, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт товлон зарласан. 

Гэвч тус шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Байгальмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь эрүүл мэндийн шалтгаанаар, шүүгдэгч П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Г.Батдорж, Г.Одонтуул нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан нар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагаас эхэлсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа шалтгаанаар тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, түүнийг нотлох баримтуудын хамт ирүүлсэн.

Уг хүсэлтүүдийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн болно.

https://www.facebook.com/ccitycourtofappeals/videos/756853113740185

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх