Уншиж байна ...

Монгол Улс 2025 оны авлигын төсөөллийн индексээр 31 оноо авсан нь сүүлийн 10 жилийн хамгийн муу үзүүлэлт болов

Б.Бадамгарав, IKon.mn
8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигын төсөөллийн индексийг өнөөдөр албан ёсоор танилцууллаа. 

2025 оны үзүүлэлтээр Монгол Улс 31 оноо авч, дэлхийн 182 улсаас 124 дүгээрт эрэмбэлэгдэв. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болж байна. 

2024 оны үзүүлэлтээр манай улс 33 оноо авч, 114 дүгээрт эрэмбэлэгдэж байсан юм.

зураг
 

Авлигын төсөөллийн индексээр хамгийн сайн үнэлгээ авсан нь Дани улс юм. Тус улс 89 оноотойгоор дэлхийн 182 улсыг тэргүүлсэн. Харин Өмнөд Судан сүүл мушгилаа.

Беларусь, Нигер, Турк, Узбекистан манай улстай ижил оноо буюу 31 оноотой байлаа.
зураг
 

Монгол Улсын сүүлийн 10 жилийн хамгийн сайн үзүүлэлт нь 2016 он байв. Тухайн үед авлигын индексээр 38 оноо авч, дэлхийд 87 дугаарт эрэмбэлэгдсэн. Харин 2021-2024 онд эрэмбэлэгдэх байр нь багахан хөдөлсөн ч оноо нь яг хэвээрээ буюу ямар ч ахиц дэвшилгүй байсан бол 2025 онд улам доошиллоо.

зураг
 
зураг
 

"Транспэрэнси Интернэшнл" байгууллагаас авлигын эсрэг манлайллыг сэргээхийн тулд 

  • улс төр дэх зүй бус нөлөөллийг зохицуулах
  • авлигын хохирогчдыг шударга ёсонд хүрэх боломжоор хангах
  • өндөр түвшний авлига болон хууль бус санхүүгийн урсгалаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариуцлага тооцох зэргийг зөвлөжээ.
зураг