Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор айл, өрхүүд угаарт өртөх эрсдэл нэмэгддэг. Угаартсан айл, өрхүүдийн үнэлгээ, цаашид хийх арга хэмжээний талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМТ)-ийн дарга Л.Баттөр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Манай төв орчны эрүүл мэндийн тандалт, судалгаа тэр дундаа хүний амь насанд шууд нөлөөлдөг угаарын хийн хордлогын мэдээлэл өгдөг.
Урт хугацааны нөлөөллийг нь харвал агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хор уршигтай. Гэхдээ иргэд маань угаарын хийн хордлогоор нас барж буй хүмүүстээ илүү анхаарал тавьдаг. Яагаад ийм шалтгаанаар амиа алдаж байгаа талаар мэдээлэл хүсдэг.
Үүнтэй холбоотойгоор зарим тоон мэдээллийг хүргэе.
Сүүлийн гурван жилийн байдлаар нийт
Угаартсан иргэдээс 2023 онд 63 хүн, 2024 онд 53, 2025 онд 30 хүн амиа алдсан байна.
Бидний хийсэн судалгаанаас харахад иргэд дулаанаас хүйтний улирал руу шилжих эсвэл хүйтнээс дулааны улиралд шилжихэд угаартах өндөр магадлалтай байдаг. Тэр дундаа тавдугаар сард хамгийн олон хүн угаарын хийн хордлогод өртдөг болох нь анзаарагдсан. Тодруулбал 2023 онд 530 орчим хүн ийм байдлаар хордсон бол дараагийн хоёр жилд нь 170-180 орчимд байна.
Үүний шалтгааныг нь судлахад тухайн өдөр нь хур тунадас ороод айл, өрхүүд өрхөө бүтээсэн байх нь элбэг. Эндээс харахад иргэд маань илүү сэрэмжтэй болсон нь харагдаж байна. Тиймээс цаг агаар шилжих үед цаашид ч иргэд илүү болгоомжтой байх шаардлага" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!