Санхүүгийн салбарт 14 дэх жилдээ тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж буй Дижитал Маркет ББСБ болон БНСУ-ын Засгийн газар, Санхүүгийн хянан шалгах байгууллагын зөвшөөрөлтэй E9PAY олон улсын мөнгөн шилжүүлгийн байгууллага хамтран “CROSSPAY CONNECTED” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр хоёр байгууллагын есөн жилийн хамтын ажиллагааны үр дүнг танилцуулж, бизнес эрхлэгчид болон байгууллагын харилцагчдын санхүүгийн үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд B2B гүйлгээг 2026 оны турш шимтгэлгүй хэрэгжүүлэх болсныг албан ёсоор мэдээлэв. Энэхүү шийдвэр нь байгууллагуудад төлбөр тооцоогоо цаг алдалгүй гүйцэтгэх, зах зээлийн бодит ханшид тулгуурлан шуурхай гүйлгээ хийх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Мөн арга хэмжээний онцлох хэсгийн нэг нь E9PAY байгууллагаас шинээр зах зээлд нэвтрүүлсэн TokPay дебит картын танилцуулга байлаа. Уг картаар бүх төрлийн бэлэн бус гүйлгээг хурдан, аюулгүй хийх зэрэг санхүүгийн шийдлүүдийг хэрэглэгчдэд санал болгож байгааг оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан юм.
“CROSSPAY CONNECTED” арга хэмжээ нь зөвхөн түнш байгууллагуудад зориулсан уулзалт байгаад зогсохгүй иргэд хоорондын мөнгөн гуйвуулга болон байгууллага хоорондын санхүүгийн гүйлгээг илүү хялбар, найдвартай болгох цогц шийдлүүдийг нэг дор танилцуулсан ач холбогдолтой үйл явдал боллоо.
Цаашид талууд бизнесийн харилцагчдад илүү уян хатан урамшуулал, таатай нөхцөл санал болгож, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!