Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулж буй аялал жуулчлалын салбарын долоо хоног хэлэлцүүлгийн үеэр өнөөдөр тусгай хамгаалалттай газар нутагт жуулчны баазын үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Ц.Оргилхуяг дараах таван асуудлыг онцлов.
Ажиллах хүчний хомсдол: Зөвхөн Тэрэлж дээр гэхэд тэр хавийнхаа баазыг дамжиж ажилладаг, цалин нэмэхгүй бол гарлаа гэдэг хандлагатай ажилчид байдаг ба ажиллаж байгаад л удалгүй гарчихдаг нь хүндрэл болдог байна. Ийм тогтворгүй хүний нөөцтэй байхад гадаадын жуулчдад очих үйлчилгээний чанар муудах нь тодорхой гэв.
Иймд гаднын ажиллах хүч авмаар байна. Гаднын ажиллах хүч ажиллуулахад ажлаа хаяад явчихгүй зэрэг олон давуу тал байна. Гаднаас ажиллах хүч оруулж ирэхэд улсад төлдөг татварыг одоогийн байдлаар хөнгөлж болох талаар санал тавив.
Ямар ч том хэмжээний амралтын газар байсан яг очоод үзэхээр бохир нь үнэртдэг, хог нь бөөгнөрчихсөн байдаг
Түүнчлэн хэдэн өдрийн өмнө Богдхан уулын ДЦГ-т шовх үзүүртэй хашаанаас болж буга эрсэдсэн асуудал гарснаас болж бүх хашаагаа буулга гэсэн. Гэхдээ бүх хашаагаа буулгачихвал адуу, үхэр нь орж ирээд гэрийн бүрээс идээд амрагчдыг унтуулахгүй зэрэг олон асуудал байна гэв.
Мөн газрын асуудал хүнд байгаа аж. Тэрэлжийн даац хэтэрсэн бөгөөд тусгай хамгаалалтын бүс суурьшлын бүс болчихсон байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!