Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материалд 3,000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр болоод буй.
Төслийн явцын тухайд нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 98 хувьтай үргэлжилж байгаа бол барилгын ажлын зураг төслийг боловсруулах ажил 75 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Ханын материалд 1,800 өрхийн 7-9 давхар бүхий 24 орон сууц, 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай оффис, сургалт хөгжлийн төв, 1,200 машины ил болон дулаан зогсоол /180 хөгжлийн бэрхшээлтэй иргэний авто зогсоол/, худалдаа болон үзвэр үйлчилгээний төв болон спорт байгууламжийг барихаар төлөвлөжээ.
Төслийн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон байгууламж байх гэнэ.
Энэ онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд Дамбадаржаа, Таван буудал, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз, Шархад, Эрдэнэтолгой орчимд газар чөлөөлөхөөр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!