Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн үндсэн даацын хийцийн бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс гаалийн хяналтын талбайд буужээ.
Энэхүү ган тросс нь дүүжин замын тээврийн системийн найдвартай ажиллагааг хангах гол элемент бөгөөд одоогоор холбогдох гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтын хяналт, шалгалтын ажиллагааг хийж дараагийн шатны дотоод тээвэрлэлт, угсралтын талбайд хүлээлгэн өгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх аж.
Техникийн үзүүлэлтийн хувьд дүүжин тээвэрт зургаан ширхгээс бүрдсэн сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утсаар бүрдсэн ган татлагыг ашиглана. Ган татлага нь “В” загварын, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй, өөрийн механик болон чанарын үзүүлэлтүүдээр мөрдөгдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагыг хангасан байх юм гэж албаны эх сурвалжууд мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!