Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: ТӨК-ын хувьчлал, олон нийтэд нээлттэй худалдаалахтай холбоотой шийдвэрүүдийг хэлэлцэж, буйтай холбогдуулан МҮЭХ-ноос мэдээлэл хийнэ

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 17 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны “Б” танхимд

09:00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Хүнсний эрдэт шинжилгээ, судалгааны хүрээлэн болон Нийслэлийн боловсрол сургуулийн хоол, хүнс үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч “Эрүүл хооллолт-аюулгүй хүнс” сэдэвт хэлэлцүүлэг болно. 

Төрийн ордонд 

10:00 цагт АН, МАН-ын бүлгийн хуралдаан болно. 

Боловсролын яам, 401 тоот хурлын зааланд

10:00 цагт ЮНЕСКО-гийн “Суралцагч хотуудын дэлхийн сүлжээ”-нд Монгол Улсаас анх удаа Баянгол дүүрэг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум албан ёсоор нэгдлээ. Уг сүлжээнд элссэнийг баталгаажуулсан сертификат гардуулах ёслолын ажиллагаа болно. 

Туушин зочид буудлын 1 давхрын Le Cabernet кофе лоунжид

10:00 цагт  “Евразийн бүс нутаг дахь Монгол Улсын орон зай, байр суурь, ирээдүйн төлөв” сэдвийн хүрээнд уулзалт, хэвлэлийн хурал болно. 

МҮЭХ-ны төв байр, 4 давхар, хурлын танхимд 

11:00 цагт Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын хувьчлал, олон нийтэд нээлттэй худалдаалахтай холбоотой шийдвэрүүдийг хэлэлцэж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буйтай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өөрийн албан ёсны байр суурийг илэрхийлнэ.