2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын инженер техникийн ажилтнууд есдүгээр сарын 25-наас буулгаж эхлээд буй.
Өнөөдрийн байдлаар 10 давхар барилгыг буулгасан бол үлдсэн гурван давхрыг энэ сард буулгаж дуусгахаар ажиллаж байгаа аж.
Тус байранд 67 өрхийн 250 гаруй иргэн амьдардаг бөгөөд тэдэнд түрээсийн төлбөрт 6,000 сая гаруй төгрөгийг олгодог байна.
207 дугаар байрыг нураасан буурин дээр орон сууц барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталж, тендерийг өвлийн хугацаанд зарлах шийдэлд хүрчээ.
Ослын хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа буруутай этгээдээр нийслэлийн төсвөөс гарсан зардлыг төлүүлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!