Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж эхэллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан машин, Патрол загварын машин Дүнжингаравын урд уулзвар дээр осол гаргасны улмаас галд 207 дугаар байрны нийт 63 өрхийн 218 оршин суугч өртөж орон гэргүй болсон юм. 

Дэлбэрэлтэд өртсөн тус байрыг "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар буулгуулахаар өнөөдөр ажилдаа орлоо. 

Энэ талаар "Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ"-ын дарга Ц.Болд "Нийслэлийн засаг даргын захирамжаар 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгах үүрэг даалгавар өгсөн. Өнөөдрөөс эхэлж явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, хашаа барьж саравч сүүдрэвч хийсэн. 

13 давхарт дээвэр нурсан байдалтай байгаа. Бүх цэвэрлэгээг гараар хийнэ. 13 давхрын карказыг буулгасны дараа дөрвөн ширхэг унагалдай гаргаж, бетон хөрөөдөх, арматур жижиглэх ажил хийнэ. Үүний дараа 70 тонны жинтэй краннаар барилгын бүтцийг доош нь буулгана. 

Барилгын хажууд 500 гаруй хүүхэдтэй сургууль, Хаан банк үйл ажиллагаа явуулж байгаа учраас аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавина. Байшингаа 11-13 давхар хүртэл торлоно. Глобал сургууль, Хаан банкны дээврийг тоос шорооноос урьдчилан сэргийлж хамгаалж өгнө" гэв.

Уг орон сууцны барилгыг нураах зардал ₮2.4 тэрбум, буцааж барихад 12.3 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоолол гарсан бөгөөд уг мөнгийг нийслэлээс гаргаж, шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдээр төлүүлэх аж.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг