Уншиж байна ...

Хөрөнгийн зах зээлийн ирээдүйг дэмжих “TDBS Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2026” зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 12 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Ти Ди Би Секьюритис ҮЦК нь Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа салбарын чиглэлийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь хөрөнгийн зах зээлд бодит үнэ цэн бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй залуу мэргэжилтнүүдийг тодруулан, 10 шилдэг оюутныг сургалтын төлбөрийн дэмжлэг, практик туршлага болон сургалт судалгааны өргөн боломжуудаар дэмжих зорилготой юм.

Тус компани нь 2020 оноос эхлэн “Судлаач оюутан” ментор хөтөлбөр, “Investment Lab” цалинтай дадлагажих хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж, салбарын ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

“NEXT-GEN INVESTMENT PROFESSIONALS SCHOLARSHIP” тэтгэлэгт хөтөлбөр

Хөтөлбөрийн онцлог

  • Шалгарсан оюутнуудад 5.0 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг;
  • Гурван сар хүртэл хугацаанд мэргэжлийн дадлага хийж, бодит төсөл, хөтөлбөрүүдэд оролцож, практик туршлага хуримтлуулах;
  • Дадлагын хугацаанд, гүйцэтгэх удирдлагуудтай ментор уулзалт хийх, шилдэг мэргэжилтнүүдээс суралцах боломж;
  • Их, дээд сургуулиа төгссөний дараа ажлын байрны урилга хүлээн авах боломж олгож буйгаараа онцлог.

Хамрагдах нөхцөл

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засаг чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж буй 3 ба түүнээс дээш түвшний оюутан;
  • 3.2-оос дээш голч дүнтэй байх.

Бүрдүүлэх материал

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ:

  1. Хөтөлбөрт бүртгүүлэх анкет – /Анкет татах/
  2. Сурлагын голч дүнгийн албан ёсны хуулга
  3. Суралцаж байх хугацаанд амжилттай оролцсон тэмцээн, уралдааны батламж

Сонгон шалгаруулалт

  1. Анкетын сонгон шалгаруулалт
  2. Анкетын шатанд тэнцсэн оюутнууд өгөгдсөн сэдвийн хүрээнд илтгэл бэлтгэж, видео хэлбэрээр танилцуулах гэсэн үе шаттайгаар явагдана.
Оролцох хүсэлтэй оюутнууд 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цаг хүртэл hr@tdbsecurities.mn хаягаар материалаа илгээн бүртгүүлнэ үү.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.