Сүүлийн таван жилийн хугацаанд 14,085 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс 97 хувь нь цахим орчинд үйлдэгджээ.
Иймд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 10 зөвлөмжийг танилцуулж байна.
Зөвлөмж:
- Компьютерын системээ шинэчилж байх
- Системийн тохиргоогоо хамгаалах
- Вирусийн эсрэг программ суулгах
- Хувийн мэдээллээ хамгаалах
- Утас мэйлээр ирсэн мөнгө, шагнал урамшуулалд бүү итгэ
- Бусдад хувийн мэдээллээ бүү өг
- Гүйлгээ хийхдээ эсвэл хүлээж авахдаа сайтар нягталж шалгах
- Хуурамч худалдаа зарын залилангаас урьдчилан сэргийлэх
- Зөвхөн баталгаатай аппликэйшн, сайт ашиглах
- Нэвтрэх нэр, нууц үгээ сайжруулах, хамгаалах болон бусдад алдахаас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд сануулж байгаа юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!