2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд эмнэлэгт 3,006 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Тэдний 87.8% буюу 2,641 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 8.5% (n=2,416)-аар нэмэгдлээ.
Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 1.4% (42) байна. Эрчимт эмчилгээний тасагт 79 хүүхэд эмчлүүлж байгаагаас 81% (64) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 20.3% (n=51)-аар өсжээ.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,879 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай 76.5% (2,202) нь байна. Өмнөх өдрөөс 13.5% (n=1,904)-иар өссөн байна.
Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 1,138 орыг дэлгэн ажиллуулж байна. 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!