Тендерийн хууль зөрчиж, шууд худалдан авалт хийсэн, үр ашиггүй худалдан авалт хийж их хэмжээний хөрөнгө үнэгүйдүүлсэн, орон тоо хэтрүүлж зардлаа нэмэгдүүлж алдагдал хүлээсэн зэрэг ноцтой шалтгаануудын улмаас “МИАТ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар дээрх компаниудын ТУЗ-д чиглэл өглөө.
Дээрх компаниудад хийсэн хяналт шалгалтаар “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь хууль зөрчиж 5.3 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийсэн зөрчил илэрсэн юм. ДЦС4 ТӨХК ийн тухайд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал үр ашиггүй худалдан авалт, хадгалалтын горим алдагдсан зэргээс болж үнэ цэнээ алджээ. “МИАТ” ТӨХК-ийн тухайд энэ оны есдүгээр сарын байдлаар алдагдлын хэмжээ нь 9.6 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд орон тоо хэтрүүлсний улмаас зардал өссөн нь их хэмжээний алдагдал хүлээх гол шалтгаан болжээ. Улмаар илтэд хууль зөрчсөн, улсад хохирол учруулсан худалдан авалттай холбоотой үйлдлүүдийг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар тогтоод байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!