ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Сана хураалтад УИХ-ын 81 гишүүн оролцож, 52 нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм. Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Л.Өлзийсайханыг УИХ-ын тамгын газрын даргаар томилох асуудлыг хэлэлцэх гэж байна.

шууд үзэх:

https://www.facebook.com/100064382633728/videos/1259176702618551