ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан ажлаа өгч, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин томилогдох гэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан өчигдөр /2025.11.27/ чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Улмаар яг одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Л.Өлзийсайханы Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. 

Түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсний дараа УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлыг хэлэлцэн шийднэ. Уг албыг хашиж байсан Б.Баасандорж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учир дараагийн УИХ-ын даргын зүгээс Л.Өлзийсайханд ажлын санал тавьсан аж. 

Л.Өлзийсайхан нь 2019-2023 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. 

Харин 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байв. 

Ийнхүү Л.Өлзийсайхан шинэ удирдлагатайгаар хуучин ажилдаа эргэн орж байна.