ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Арваннэгдүгээр сарын 30-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Арваннэгдүгээр сарын 30-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Энэ үеэр: 

  • Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -21…-26 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -15...-20 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.