Уншиж байна ...

"Чингис хаан цом"-ын төлөөх барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их Эзэн Чингис Хааны мэлмий гийсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-н өнөөдөр тохиож байна. 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. 

Уг барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдав.

Долоогийн давааны дараах байдлаар Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Алдар спорт хороо, Тэргүүн богд дэвжээний бөх улсын арслан Э.Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх улсын заан С.Сүхбат үзүүрлэлээ. 

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, "Сүлд" спорт хорооны бөх улсын заан Н.Жаргалбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн Аварга" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх Д.Алтанцоож нар шалгарлаа.