Монгол нүүдлийн зан үйл, Наурызын баяр зэрэг ЮНЕСКО-д бүртгэгдсэн таван өвийн батламжийг гардууллаа
Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, хамгаалах зорилгоор НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгэгдсэн өвийн батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тодруулбал:
- “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”- 2023 онд Дэлхийн өвийн жагсаалтад
- "Монгол нүүдлийн зан үйл"- 2024 онд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад
- "Наурызын баяр”- 2025 онд Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад
- "Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр”- 2025 онд “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Дэлхийн жагсаалтад бүртгүүлсэн байна.
Дээрх таван өвийн батламжийг холбогдох байгууллагын удирдлагуудад өнөөдөр гардуулан өгчээ.
Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЮНЕСКО-гийн 108 дахь бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагатай боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлэн хөгжүүлж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
