Уншиж байна ...

“Монгол лууван” брэнд “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтарч 25 орчим хүүхдийн алтан амийг аварлаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Шингэн хүнсний  манлай үйлдвэрлэгч “Витафит Групп” 2019 оноос Голландын NAVAL F1 сортын шүүслэг лууванг эх орондоо нутагшуулж, Сэлэнгэ аймгийн “Хушаат” суманд GAP чанарын стандартаар тариалж байна.

Дээрх лууванг өөрийн үйлдвэрт боловсруулан, эрүүл, органик “Монгол лууван” брэндийг хэрэглэгчдэдээ хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр хэрэглэгчдийн талархлыг хүлээж,  Хүнсчдийн холбооны “Ард түмний хүнс 2025”, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны “Экспортын шилдэг хүнс үйлдвэрлэгч” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртэж, олон түмэнд таашаагдсан брэнд болоод байна.  

зураг
 

“Витафит Групп”  Монголынхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд болон ард түмэндээ амин дэмээр баялаг “Монгол лууван” брэндийг өргөн барьсан бөгөөд “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтран 2024 оноос 2025 оны хагас хүртэл  нэгж худалдан авалт бүрээс 221 сая төгрөгийг хандивлажээ. Энэ нь 25 орчим хүүхдэд амьдрал бэлэглэж, бодит хувь нэмрээ оруулсан юм. 

Эрүүл монгол хүүхдийн төлөө  “Монгол лууван”-гаа сонгосон эрхэм хэрэглэгч танд болон  алтан гарт эмч нартаа, үндэсний брэнд “Монгол лууван”-г хэрэглэгчдэд хүргэж байгаа “Витафит групп”-ын нийт хамт олонд  талархал илэрхийлж байна.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.