Зочлох үйлчилгээний салбарын хамгийн том арга хэмжээ HoReCa Expo 2025-д Таван Богд Нура ХХК “Pudu Robotics” брэндийн ухаалаг үйлчилгээний роботуудыг гардан туршуулж бодит ажиллагаа, хэрэглээний үр дүнг газар дээр нь харууллаа. Ингэснээр зочдод үйлчилгээний ирээдүйн үйлчилгээний стандартыг мэдрүүлж чадсан юм.
Орчин үеийн шинэлэг технологитой, өхөөрдөм загвартай үйлчилгээний Pudu роботууд дараах давуу талуудыг бидэнд олгодгоороо онцлог.
Роботууд хүний ажлыг булаах биш, хамтран гүйцэтгэж илүү их үр дүн гаргах шинэ хамтрагч.
Технологи болон хүний хүчийг хослуулснаар үйлчилгээний салбар илүү тогтвортой, илүү бүтээмжтэй ирээдүйг бүтээж байна.
Сүүлийн хоёр жилд Таван Богд Нура ХХК зөөгч болон цэвэрлэгээний роботын 8 загварыг Монголын зах зээлд танилцуулсан бөгөөд робот зөвхөн зөөгч, цэвэрлэгч биш брэндийн нүүр царай, маркетингийн дэмжигч болж чаджээ.
Роботууд нэг удаагийн цэнэгээр 10–12 цагийн тасралтгүй ажиллагаа хүчин чадалтай.
Цэвэрлэгээний робот нь хамгийн их бохирдолтой бүсийг илрүүлж, тухайн хэсэгт илүү давтамжтай ажилладаг бол цэвэр бүсэд тоог бууруулах замаар ажлын гүйцэтгэлийг ухаалгаар оновчтой болгодог.
Алсын хяналт, газар дээрх үйлчилгээ, шийдлийн инженерчлэл гэсэн гурван түвшний инженерийн дэмжлэг, шатлалтай систем нь хэрэглэгчийн үйл ажиллагаа тасалдахгүй, зогсолтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг давуу талтай.
Мөн албан ёсны дистрибьютерийн хувьд шаардлагатай сэлбэг хэрэгслийг тасралтгүй хангаж, хэрэглэгчийн итгэлийг баталгаажуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
🌐 www.tbsolutions.mn
📞 Холбоо барих: 75007777
📍 Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Гэрлүг Виста хотхоны Үйлчилгээний хэсэг
#PuduRobotics #HorecaExpo2025 #ServiceRobot #SmartAutomation #ROI #ХүнийХамтрагчТехнологи #Innovation #24_7Productivity
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!