Уншиж байна ...

Physical Asia шоунд Японы багт оролцсон олимпын хүрэл, дэлхийн аварга жүдоч Соичи Хашимото зодог тайлж байгаагаа зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Physical Asia шоунд Японы багт орсон алдарт жүдоч Соичи Хашимото их спортоосоо албан ёсоор зодог тайлах болсноо зарлав. Тэрбээр энэ талаар ирэх долоо хоногт буюу энэ сарын 20-нд албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлаж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Өдгөө 34 настай С.Хашимото өнгөрсөн жил Парисын олимпоос хүрэл медаль хүртсэн бол Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс 2017 онд алт, 2018, 2022 онд мөнгө, 2021, 2023 онд хүрэл медаль хүртэж байв.

Тэрбээр мөн мастерс ангиллын тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгө, Их Дуулга тэмцээнээс зургаан алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль зүүсэн төдийгүй олон улсын чанартай тэмцээнээс 17 алтан медаль хүртжээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн жил Токиод болсон Их Дуулгад оролцоод V байр эзэлсэн юм.