Уншиж байна ...

Нэг удаад 2-3 сая ам.доллар хилээр гаргадаг байсан бүлэглэлийг тагнуулын байгууллага илрүүлэн шалгаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 11 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдийг тагнуулын байгууллагаас өнгөрөгч долоо хоногт илрүүлэн шалгаж эхэлжээ. 

Дээрх бүлэглэл нэг удаад 2-3 сая ам.долларыг хилээр гаргадаг байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг гадагшаа гаргасан нь тогтоогдсон байна. 

Их хэмжээний валютыг бэлнээр гаргах нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн гэж үзэн тагнуулын байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа аж.