Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын Иогчдын Холбоо Монгол, Энэтхэг хоёр улс иогийн чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, “Иогийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү айлчлалын хүрээнд Монголын Иогчдын Холбоо (MYF) болон Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Морэржи Десай иогийн үндэсний хүрээлэн (MDNIY) хооронд “Иогийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын боловсрол, эрүүл мэнд, спорт, соёлын салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Үүнд,
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад иогийн шинжлэх ухаанд суурилсан сургалт, судалгаа, практикийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, боловсролын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм. Мөн хоёр улсын уламжлалт мэдлэг, соёлын үнэт өвийг хуваалцаж, цаашдын түншлэлийн бат бөх суурийг тавьж байна.
Санамж бичгийн хэрэгжилтэд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Энэтхэг Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам Embassy of Mongolia, New Delhi, India, Монгол Улсад суугаа Энэтхэг Улсын Элчин сайдын яам India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar), Гадаад хэргийн яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд Монголын Иогчдын Холбооноос талархал илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!