Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
2025 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд 

09:00 цагт “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя" улсын анхдугаар зөвлөгөөн болж байна. 

Эрүүл Мэндийн Яаманд 

11:00 цагт Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг танилцуулна. 

Иргэн эмийн жор бичүүлж авангуутаа тухайн эмийнхээ үнийн мэдээлэл болон өөрт ойрхон эмийн сангийн байрлалын мэдээлэл зэргийг шууд харж чаддаг болж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаныхан мэдээлэл хүргэнэ.

Соёлын Төв Өргөөд

11:00 цагт Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа. 

90 жилийн ойн ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс ойн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааг танилцуулна. 

Сүхбаатарын талбайд

11:30 цагт Эмч, ажилтнууд цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардана. 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

“Туушин” зочид буудалд

16:00 цагт Манай улс “Mental Health First Aid” /Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламж”/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ авсан 46 дахь орон боллоо.

Энэ хүрээнд Австралийн “MHFA International”-ийн дэд захирал Dr.Jaqui Barnfield, соёлын нутагшуулалт хариуцсан ахлах багш Claire Kelly нар анхны сургалтаа хийнэ.