БНХАУ-д зохиогддог Дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээнд Монгол "Циркус Энтертаймент" төвийн The "Mongol,s Team" шидэх банзны 17-18 насны залуу уран бүтээлчид оролцлоо.
Хятадын циркийн өлгий УЧАО хотод зохион байгуулагдсан 20 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай залуу уран бүтээлчид Монгол эх орноо төлөөлөн амжилттай оролцож дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 25 орны циркийн шилдэг уран бүтээлчидтэй өрсөлдөн "ХҮРЭЛ АРСЛАН" цом хүртэв.
Тус багийн амжилтад дараах уран бүтээлчид болон мэргэжилтнүүд хувь нэмэр оруулжээ.
• Продюсер: Б.Ариунболд
• Дасгалжуулагч, багш: У.Цэрэнбаатар
• Бүжиг дэглээч: Х.Хашхүү
• Бүжгийн багш: З.Цэцэн-Эрдэнэ
• Хөгжмийн зохиолч: О.Чинбат
• Дизайнер: Zoya Art
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!